• Х.Ганхуяг:Аймаг, орон нутаг нь мөнгөгүй байхад Засаг дарга нар нь Ланд-200 авч унадаг

    2020-12-17

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг орон нутагт улсын төсвөөс өгч буй тотаци нь илүү зардал гаргаж, хэрэгтэй зүйлд зарцуулахгүй байгаа учраас зогсоох хэрэгтэй гэсэн саналыг хэлэв.

    УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

    Хуулийг дэмжиж байгаа.  Өнгөрсөн 30 жилийн алдаа оноог дүгнээд үзэхээр 58.1-р зүйл буюу орон нутгийн төсвийн суурь зардалд улсын төсвөөс тотаци өгдөг байхаар тусгасан.  Орон нутагт төсөв, эдийн засаг, өөрөө удирдах томоохон эрх мэдлийг бүрдүүлж байгаа нь зөв. Гэхдээ эргээд төсвөө өөрөө бүрдүүлж явдаг болгох хэрэгтэй. Орон нутагт улсын төсвөөс тотаци өгдгийг зогсоомоор байна. Онцгой тохиолдолд л олгодог баймаар байна.

    Тэгэхгүй бол орон нутаг хэзээ ч бие даахгүй.

    Мөнгөгүй, төсөв нь хэцүү байж тэр өгсөн тотациар нь Засаг дарга нар Ланд-200 авч унадаг. Тотацийг зогсоож байж орон нутгууд багуудаа нэгтгэж, хэрэггүй үйл ажиллагаа, орон тоогоо цөөлөх ажлууд хийгдэнэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ