Ж.Сүхбаатар:Улс төрийн намууд сумын ИТХ-д бүлэг байгуулж, бүлгэрхдэг байдлыг халсан

2020-12-17

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Гишүүд асуулт асууж, санал хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Төслийн 47 дугаар зүйл дээр улс төрийн нам сумын ИТХ-д бүтцэд альваа хэлбэрийн зохион байгуулалтын бүтэц байгуулахгүй гэж заасан байна. Энэ нь суманд улс төрждөг байдлыг сулруулах заалт болж байна уу, эсвэл  улам өөхшүүлэх заалт болж байна уу? Суманд улс төрийн талцал бий болгохгүй байх, авгай, нөхрийг хооронд нь талцуулах хэрэггүй гэж үздэг. Нөгөө талаар үндэсний хэмжээний нам суманд өөрийн гэсэн бүтэцтэй байх ёстой гэдэг.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Анх хууль санаачлагчид улс төрийн нам эвсэл, ИТХ-д бүтцэд альваа хэлбэрээр нэгж байгуулахгүй гэж оруул ирсэн. Энэ бол төсөлтэй харьцуулбал нилээн зөөлөрсөн заалт. Сумын түвшинд ИТХ-д намууд гишүүнээ нэр дэвшүүлэх боловч ИТХ-д бүлэг байгуулж бүлгэрхэж ажиллуулах шаардлагагүй гэж оруулсан.

Дүүргийн түвшинд мөн хэрэгжих боломжтой.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ