“Хэрэгт холбогдсон хүүхдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”

Өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ бүлэглэн зодож байгаа бичлэг цахим орчинд тархаад буй. Бичлэгт 4-5 хөвгүүн нэг хүүхдийг бүлэглэн зодох бөгөөд зодуулж буй тухайн хохирогч хүүхэд нь бичлэгээс харахад эмэгтэй хүүхэд байх магадлалтай байна.

Тухайн хэргийн хугацаа, байршил, болсон шалтгааныг тодруулахаар Цагдаагийн байгууллагаас ажиллаж эхэлжээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Эрүүгийн хуулиар хариуцлага тооцно. Зодуулсан хүүхдэд гэмтлийн зэрэг учирсан бол нэг заалттай, хэрэв гэмтлийн зэрэг учраагүй, тогтоох боломжгүй тохиолдолд гудамж талбайд танхайрсан гэх заалтаар холбогдуулан хэргийг шалгана” гэж хэвлэлд мэдээлэл өгчээ.

 Харин Эрүүгийн болон бусад бүхий л төрлийн гэмт хэргийг 14-өөс доош настай хүүхэд үйлдсэн шүүхээс ял оноох боломжгүй юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn