Беларусь улсаас 9000 үхрийг хөнгөлөлттэй зээлээр авахаар болжээ

2021-11-16

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эрчимжсэн мал аж ахуйг дэмжих чиглэлээр тодорхой ажлуудыг эхлүүлжээ. Эрчимсэн мал аж ахуйг газар тариалантай хоршуулж эхлүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэжээ.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

Беларусь улсаас 9000 орчим үхрийг хөнгөлөлттэй зээлээр авах болсон. Үүний 5 мянга орчим нь сүүний чиглэлийн, 4 мянга орчим махны чиглэлийн үхэр. Үхрийг Монгол Улсын иргэд болон ААН-үүдэд урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр худалдаж үр дүнд нь цөм сүрэг бий болгох буюу, эрчимжсэн мал аж ахуйгаар цэвэр үүлдрийн үхрүүдийг өсгөж, сүргийн сэлбэлт хийхийг зорьж байна.

Эхний үхрүүдийг энэ ондоо багтаан Монгол Улсад авч ирнэ.

Холбоотой мэдээ