
УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы ирцийн мэдээг танилцууллаа.
Өнгөрөгч аравдугаар сард УИХ чуулган 10 удаа хуралдсан бөгөөд тасалсан, хоцорсон болон огт таслаагүй гишүүдийн мэдээллийг танилцуулж байна. УИХ-ын 19 гишүүн тасалсан, 30 гишүүн хуралдаанаас хоцорсон, 57 гишүүн хуралдааныг огт таслаагүй оролцжээ.
УИХ-ын чуулганы хуралдааныг хамгийн ихээр тасалсан гишүүдийг танилцуулахад
- УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 3 удаа
- УИХ-ын гишүүн С.Амарсайхан 2 удаа
- УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 2 удаа
- УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн 2 удаа
- УИХ-ын гишүүн Н.Энхболд 2 удаа
- УИХ-ын гишүүн С.Батболд 1 удаа
- УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 1 удаа
- УИХ-ын гишүүн Б.Жавхлан 1 удаа
- УИХ-ын гишүүн Б.Жавхлан 1 удаа
- УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 1 удаа
- УИХ-ын гишүүн С.Одонтуяа 1 удаа
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд 1 удаа
- УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 1 удаа
- УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир 1 удаа
- УИХ-ын гишүүн Ч.Ундрам 1 удаа
- УИХ-ын гишүүн Н.Учрал 1 удаа
- УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 1 удаа
- УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 1 удаа
- УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар 1 удаа
- УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 1 удаа тус тус тасалжээ.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Одоо батлагдах УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмээр хариуцлагыг тодорхой болгож өгнө. Өмнө нь зөвхөн сануулах арга хэмжээ авдаг байсан бол 17.3-д гурав ба түүнээс дээш, хоцорсон цаг нь ажлын гурван өдрийн цагаас дээш гарсан бол олон нийтээс уучлал гуйлгаж, хариуцлага тооцдог болно. Үүнээс дээш хариуцлага тооцох буюу УИХ-ын гишүүнийг эргэн татуулах, бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх ямар ч эрх мэдэл УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон ч УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хариуцлага тооцох эрхгүй. Ц.Анандбазар, Л.Болорчулуун зэрэг гишүүдийн асуудлыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо давхардуулж авч үзэхгүй” гэлээ.