Б.Мөнхжин: Эрээн боомтын асуудал 20 хоногийн дараа хэвийн болно

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “БНХАУ талаас дөрвөн санал тавьсан. Хятад, Монгол жолооч нар хоорондоо хавьтахгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ сахиж хилийн 0 цэг дээр чингэлгээ солилцох тухай юм. Уг саналыг Эрээн хотоос бидэнд тавьсан. Бид хүлээж авсан. Ирэх 20 хоногт авто замын ачаа тээврийн асуудлыг шийдвэрлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Хятад, монгол жолооч нар хавьталд орохгүй байж, халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж чадвал 20 хоногийн дараа авто замын тээвэрлэлт хэвийн үргэлжилнэ. 

Одоо бид 20 хоногийн хугацаанд Монголын талын жолооч нар, чингэлэгээ бэлтгэх, хилийн цэгийн талбайг засах зэргээр бэлтгэл хангаж байна. Үүнээс хурдан бэлтгэлээ хангачихвал авто замын тээвэрлэлтүүд хийгдэх бүрэн боломжтой” гэлээ.

Хятадын талаас Монгол Улсад дараах саналуудыг тавьжээ:

  1. Хятадын талын урьд нь тавьсан саналын дагуу хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэх ачих талбайг Хятадын хөрөнгө оруулалтаар байгуулж, өдөрт нэг талдаа 50 чингэлэг солилцох,
  2. Чингэлэгт багтахгүй овор ихтэй ачааг хоёр талаас нэг стандартын тодорхой тооны машин гаргаж толгой солих байдлаар шийдвэрлэх,
  3. Чингэлгийн түрээсийн зардал, дундын талбайн ариутгалыг Хятадын тал бүрэн хариуцах,
  4. Эрээнд байгаа 31 жолоочийг хил нээсэн даруйд Монгол руу буцааж, Хятад талын тээврийн хятад жолоочоор хийлгэх зэрэг санал тусгагджээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn