Харуулын даргаа буудан хөнөөсөн байлдагч Х-д 11 жилийн хорих ял оноолоо

Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт байрлах хилийн цэргийн 0214-р ангийн байлдагчид харуулын даргаа буудаж хөнөөж, цэргийн албанаас оргосон хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сард гарсан.

Байлдагч Х, М нар нь хилийн манаанд гарч байхдаа оройн 18:30 цагийн үед харуулын дарга 34 настай Г-ийн цээжин тус газарт буудаж, амийг нь хөнөөсөн. Улмаар АКМ галт зэвсэг хоёр, 47 сумыг авч зугтсан юм. Цагдаа хүчнийхэн зэвсэгтэй оргосон цэргүүдийг гурван өдрийн турш эрэн хайж, Алтай сумаас 50 километрийн зайд байрлах Зөөлөн богд уулнаас дөрөвдүгээр сарын 11-ний 10:30 цагт саатуулсан билээ.

Шүүгдэгч М, Х нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлж, шүүхээс Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, шүүгдэгч О.Х-д 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn