Дуучин С.Зоригт ачилтын компанийн ажилтнаас уучлалт хүслээ

Дуучин С.Зоригт өнгөрсөн долоо хоногт автомашинаа ачуулсандаа гомдолтой байгаагаа илэрхийлсэн бичлэгээ цахим орчинд тавьсан.

Түүнийг Ачигч автомашинуудын нэгдсэн холбооноос дуучин С.Зоригтыг албан үүргээ гүйцэтгэж байсан манай ажилтнаас уучлалт гуйхыг шаардсан юм.

Тэгвэл тэрээр өнөөдөр өөрийн цахим хаягаараа дамжуулан уучлалт хүсжээ. Тэрбээр “Өнгөрсөн өдрүүдэд өөрийн цахим хуудсаараа машин ачилтын компанийн ажилтны бичлэгийг хийж, онцгүй үйлдэл гаргасандаа тэр залуугаас уучлалт хүсэж байна.

Тухайн үед би нялх хүүхдээ айлд оруулж өгчхөөд яараад гарч ирэхэд машиныг маань аччихсан байсан л даа. Мэдээж намайг хүлээхгүй. Ёс зүйгүй хандсандаа Монголын машин ачилтын компанийнхнаасаа уучлалт хүсэж байна.

Машин ачилтын системийг 100 хувь зөв гэж хардаггүй. Монголын жолоочид яагаад машины цонхон дээрээ утасны дугаараа тавьдаг вэ. “Уучлаарай энд машинаа тавьчихлаа, залгаарай” гэдэг үүднээс л дугаараа тавьдаг шүү дээ.

Бүгдээрээ замын хөдөлгөөний дүрмээ дагаж хөдөлгөөнд оролцоцгооё” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn