З.Мэндсайхан: Монгол Улс анх удаа цагаан будаагаа дотооддоо амжилттай тариаллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр сайд З.Мэндсайхан нэгэн онцлох мэдээлэл танилцуулсан нь Монгол Улсад анх удаа цагаан будаа амжилттайгаар тариалж, хураан авсан тухай байв.

Тэрбээр  “”Жимекс” компани 2 га газраас 10 тонн цагаан будаа хурааж авсан. Бага мэт сонсогдож байгаа ч энэ нь сайн зүйлийн эхлэл юм. Дотоодод тарьж ургуулсан цагаан будаа “Хөсөг” нэртэйгээр та бүхний гар дээр очно” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn