Ачилтын компаниудын холбоо дуучин С.Зоригтыг уучлалт гуйхыг шаарджээ

Дуучин С.Зоригт өнгөрсөн долоо хоногт автомашинаа ачуулсандаа гомдолтой байгаагаа илэрхийлсэн бичлэгээ цахим орчинд тавьсан.

Тодруулбал, дуучин С.Зоригт авто машинаа авахаар очихдоо ачлагын компанийн ажилтанг гутаан доромжилж, зөвшөөрөлгүйгээр дүрс бичлэг хийсэн юм.

Явган хүний зам дээр тавьсны улмаас ачлагын компани цагдаагийн байгууллагын дүгнэлтийн дагуу авто машиныг нь ачсан гэж буй.

Иймд өнөөдөр Ачигч автомашинуудын нэгдсэн холбооноос дуучин С.Зоригтыг албан үүргээ гүйцэтгэж байсан манай ажилтнаас уучлалт гуйхыг шаарджээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn