Бээжинд хөрөнгийн бирж ажиллаж эхэлжээ

Өнөөдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хөрөнгийн бирж албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Бээжингийн хөрөнгийн биржид эхний ээлжинд 81 аж ахуйн нэгж хувьцаагаа зарж эхэлсэн байна. Энэ дунд  эдийн засгийн томоохон 25 салбарт үйл ажиллагаа явуулдаг, олонх аж ахуйн нэгж нь салбарынхаа манлайлагч компаниуд байгаа аж. Цаашдаа энэ хөрөнгийн бирж нь дунд, жижиг аж ахуй нэгжүүдэд үйлчлэхээр гол чиглэл, зорилгоо болгох аж.

Хятадын Үнэт цаасны хяналт удирдлагын үндэсний хорооны дарга И Хүймань “Бид гурван шинэ салбарын өөрчлөлтийг гүнзгийрүүлж, Бээжингийн хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайтар зохицуулан, дунд, жижиг аж ахуйн нэгжүүдэд түлхүү үйлчлүүлэх болно. Бээжингийн хөрөнгийн бирж өрхөө сөхөж байгаа нь Хятад улсын капитал зах зээлийн өөрчлөлт, хөгжлийн бэлгэ тэмдгийн чанартай үйл хэрэг мөн” гэжээ.

Бээжингийн хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга Шүй Мин “Манай бирж инновацтай, шинэ хэлбэрийн жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд үйлчлэхээр гол чиглэл, зорилтоо болгож, тэдний хөгжилд тохирсон бодлого, дүрэм, үйлчилгээний тогтолцооны талаар идэвхтэй судалгаа хийж, улам багтаамжтай, улам нарийвчилсан, улам инновацтай, амьжиргааны улам их эрч хүчтэй байхын тулд хичээн ажиллана” гэсэн байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn