Зөөврийн номын санг Говь-Алтай аймгийн Тонхил сумын сургуульд хүлээлгэн өглөө

2021-11-15

“Лантуун дохио” ТББ, “Mega mind” болон “Альфа бүүк” номын дэлгүүр нар хамтран гэр хороолол болон алслагдсан сум, дүүргийн хүүхдүүдэд зориулан зөөврийн номын санг Говь-Алтай аймгийн Тонхил сумын сургуульд хүлээлгэн өглөө.

Тус номын сан нь 30 гаруй хүүхэд ном унших боломжтой, шалнаасаа халдаг бөгөөд дөрвөн давхар дулаалгатай юм.

Мөн дотроо боловсон ариун цэврийн өрөөтэй бөгөөд гэрэлтүүлэг зэргийг бүгдийг шийджээ.

Энэ тухай “Лантуун дохио” ТББ-ыг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан “Уухай !!! Бид 1250 км туулан Тонхил сумандаа ирлээ. Энд бараг зун болж бна аа. Одоо ажилдаа орлоо. 3 хоног MindTour сургалт арга хэмжээ ажил ихтэй. Сургуулийн дотуур байрны цайны газар гоё бна аа. Та бид чадлаа ! Баярлалаа” хэмээн бичжээ.

Холбоотой мэдээ