• Өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй тэнцэх цахилгаан, дулааны төлбөрийг төр хариуцаж, зөрүүг нь иргэд төлөх шийдвэр гарлаа

    2020-12-16

    Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.

    Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:

    Өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээтэй тэнцэх хэмжээнд төрөөс төлбөрийг хариуцна. Үүнээс илүү гарсан тохиолдолд иргэн өөрөө төлнө. Хэрэглээний өсөлт огцом гарч байгаа. Урьдчилж тооцоолж байснаас өсөлт өндөр байна. Ялангуяа оргил ачааллын үед давж гарч байгаа учраас 17:00-21:00 цагийн хооронд ААН-үүд хэрэглээгээ 20 хувиар бууруулах, айл өрхүүд бууруулах үүргийг өгч байна. Стандартын шаардлага хангасан, цахилгааны хэрэгсэл ашиглахыг үүрэг болгож байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ