Б.Ууганбаяр:Бэлэн байдлын зэрэг буурлаа гээд хариуцлагаа сулруулж болохгүй

2020-12-16

Эрүүл мэндийн яамны хурлын үеэр Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр холбогдох мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 17 тусгаарлан ажиглах байранд нийт 1,169 иргэн байна.

Гэрийн ажиглалтад өнөөдрийн байдлаар 228 иргэн бий. Гэрийн ажиглалтын хугацаа нь дуусаад хэвийн байдалд шилжсэн 10,148 иргэн байгаа.

Зэрэг буурлаа гээд хүмүүсийн хариуцлага сулрах асуудал байж болохгүй. 10 сарын хугацаанд хэрэгжүүлж байсан арга хэмжээгээ үргэлжлүүлэн авна. Бэлэн байдлын зэрэг буурлаа гээд нус, цэрээ гудамжинд хаяад, олноороо бөөгнөрч болохгүй. Өмнө нь сахиж байсан дэглэмийг ягштал сахиж мөрдөж шаардлагатай” гэв.

Мөн өнөөдрөөс эхлэн иргэдийг татан авах ажлыг эхлүүлжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ