Орхон аймагт 9, Дархан-Уул аймагт 13 хоног коронавирусын халдвар нэмж бүртгэгдээгүй

2020-12-16

2020.12.15-нд нийт 12,710 хүнд ПСР шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирус илэрчээ.

Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал нэг хүнд коронавирусын халдвар илэрчээ. Ийнхүү:

  • Сэлэнгэ аймагт216
  • Улаанбаатарт 140
  • Дорноговь аймагт32
  • Орхон аймагт 25
  • Дархан-Уул аймагт 45
  • Архангай аймагт 3
  • Говьсүмбэр аймагт4 тохиолдол тус тус бүртгэгдсэн.

Дотоодын халдварын тохиолдол 465, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 918 болсон байна.

  • Архангай, Говьсүмбэр аймагт 12 дугаар сарын 1-нээс хойш халдвар бүртгэгдээгүй байна. Халдварын 14 хоногийн нууц хугацаа дууссан ч гэсэн хяналтын 14 хоног дээрээ байна.
  • Орхон аймаг 9, Дархан-Уул аймагт 13 хоног коронавирусын халдвар нэмж бүртгэгдээгүй байна.

Гэр бүлийн, ойрын хүмүүс маш их өвчилж байна. Мөн нэг дор ажилладаг, нэг үйл ажиллагаанд оролцсон хүмүүс, нэг дор бөөгнөрсөн хүмүүсийн дундаас халдвар ихээр гарч байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ