Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийг УИХ-аар хэлэлцэхгүй, БУЦААХААР боллоо

2021-11-15

МАН-ын бүлгийн хурлаар Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжих эсэх талаар хэлэлцжээ.

Улмаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг дэмжихгүй гэж үзжээ.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Жолоочийн хариуцлагын даатгалын санг төр авна гэх заалт дээр нийгмээс сөрөг сэтгэгдэл ирж байна. Хохирлыг нөхөн барагдуулах хувийг нь нэмэгдүүлэх асуудлыг нь өөр гишүүд санаачлаад, өргөн барих байх.

Энэ хууль хэрэгжээд 10 гаруй жил болохдоо нийгэмд үр дүнгээ өгсөн гэж бодож байна

Хувийн хэвшлийн хийж байгаа ажлыг төрд авч болохгүй гэж үзсэн” гэв.

Ийнхүү УИХ дахь олонхийн бүлэг дэмжихгүй гэж шийдвэрлэснээр уг хууль хэлэлцүүлгийн шатнаас буцах юм.

Холбоотой мэдээ