Ё.Баатарбилэг: Монголд багш нар 300 ам.долларын цалин авч байхад дэлхийн боловсрол нэхэж болохгүй

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Боловсролын ерөнхий хуулийн (шинэчилсэн найруулга) төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр багш нарын зүгээс багшийн цалинг үр дүнд суурилан олгоход тодорхой шалгуурыг зааж өгөх, хувийн болон улсын сургуулийн ялгаатай байдлыг арилгах зэрэг саналуудыг хэлсэн юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “Боловсролын багцийн багц хуулийн шинэчилсэн найруулга монголын боловсролын системийг ирэх жилүүдэд аятайхан болгох учиртай. Зөвхөн өөр өөрийнхөө ажил мэргэжлийг бусдаад илүү гэж ярьж болохгүй. Багш ч чухал, нийгмийн ажилтан ч чухал үүрэгтэй. Өнөөдөр монголын багш нар 300 ам.долларын цалин авч байх үед дэлхийн боловсрол нэхэж болохгүй. Эцэг, эхчүүд нь ч тэр, нийгэм нь ч тэр. Мөн нэг хүүхдэд ногдох хувьсах зардал маш бага.

Хувь, улсын сургуулиудын хооронд ялгаа байх ёсгүй. Хувийн хэвшлүүдийн сургууль, цэцэрлэг төрийн ачаанаас үүрэлцэж, төрөөс өгч чадахгүй байгаа орчныг хүүхдүүдэд хүргэж байна. Харин энэ удаагийн хуулин дээр үдийн хоолны зардлыг хувийн сургуулиудад нэмэгдүүлэх заалт тусгагдаагүй. Багш болох гэж байгаа оюутнуудын хувьд сургуулиа төгсөөд нэг жил багш дагаж дадлагажих ёстой гэж ойлгож байна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn