Өчигдөр цахилгааны хэрэглээ огцом нэмэгдсэнтэй холбоотой 19 гэмтэл гарчээ

2020-12-15

Оргил үе буюу 18:00-22:00 цагийн хооронд эрчим хүчний дутагдалд орох эрсдэл маш өндөр байдаг байна.

Диспетчерийн үндэсний төв:

Нийт хэрэглээ 1245МВт-д хүрснээс 70 хувийг Улаанбаатар хот эзэлж байна. ДСЦ нийт хэрэглээний 60 хувийг, сэргээгдэх станцууд 5 хувийг, импортын эрчим хүчний чадал 245 МВт-ыг бүрдүүлж байна.

Дотоодын эх үүсвэр тулсан, импортоор авах ёстой дээд чадлаа авч хэрэглэж байна. Эрчим хүчээ хэмнэж, цахилгаан халаагуурын хэрэглээгээ зогсоохыг хүслээ.

УБЦТС ТӨХК:

Улаанбаатар хотын ачаалал огцом нэмэгдэж байгаа. Хотын ачаалал 773МВт гарсан, эхний өдрөө 8 хувь, хоёр дахь өдрөө 10 хувийн өсөлттэй гарсан. Өсөлт гэр хороололд ажиглагдаж байна. Гэр хорооллын эрчим хүчний өсөлт 25 хувьтай байна.

Өчигдөр нийт 4900 дуудлага хүлээн авснаас 609 хэрэглэгч хүчдэлгүй болсон гэсэн дуудлага ирсэн. Үүний 90 хувь нь гэр хорооллын хэрэглэгчид байгаа. Хэрэглээг нэмснээр автомат буух, саатал гарах тохиолдлууд байна.

Ачаалал нэмэгдэснээс болж гал хамгаалагч шатах гэмтэл төвийн сүлжээнд гарсан, өчигдөр ачаалалтай холбоотой 19 гэмтэл гарсан. Айл өрх дор бүрнээ ачаалал нэмэх нь төвийн сүлжээнд гэмтэл гаргахаас гадна оруулгын утас, монтаж, тоолуур, автоматууд нь гэмтэх, халалт үүсэх, галын аюулгүй байдал алдагдах өндөр эрсдэлтэй.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ