Роналду:Эрчүүд уйлдаггүй? Бид бүгдээрээ мэдрэмж, сэтгэл хөдлөлтэй түүнийгээ илэрхийлэх хэрэгтэй

“Ювентус”-ын довтлогч Криштиану Роналду түүний хүнд хэцүү хүүхэд нас зан чанарт нь нөлөөлсөн гэж ярьжээ.

“Би хүнд хэцүү бага насыг туулсан. Та амьдралынхаа төлөө тэмцэх хэрэгтэй. Таны өсч хөгжсөн нөхцөл байдал таны зан чанар, төлөвшилд нөлөөлдөг. Миний хувьд хамгийн хэцүү зүйл бол гэр бүлээ орхиж, Лиссабон руу нүүж, дараа нь аавыгаа алдсан явдал байсан. Би сэтгэл хөдлөл ихтэй хүн байх дуртай. Би өөрийгөө хэн гэдгээ нуудаггүй. Хүмүүс эрчүүд уйлдаггүй гэж хэлдэг ч гэсэн … Хэн тэгж хэлсэн юм бэ? Бид бүгдээрээ мэдрэмж, сэтгэл хөдлөлтэй байдаг бөгөөд үүнийгээ илэрхийлэх хэрэгтэй” гэж Роналду DAZN-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Тэрбээр мөн “Би ердийн тэмцээнээс илүү бокс эсвэл UFC-ийн тулаан үзэхийг сонгоно” гэжээ. “Ювентус”-ын довтлогч тэрбээр өөрийгөө бокс, холимог тулааны урлагт дуртай аж.

“Боксчин хүний ​​хийж байгаа ажил минийхээс илүү хэцүү гэж би боддог, яагаад гэвэл тэд ганцаараа. Би боксчин болж чадахгүй гэж бодож байна. Энэ хэцүү. Та үүний төлөө төрсөн байх ёстой. Миний хувьд мэргэжлийн хөлбөмбөгчин болж төрсөн гэдэгт би итгэдэг.

Ердийн тэмцээн эсвэл бокс, UFC-ийн тулааны дундаас би бокс эсвэл UFC-ийг сонгодог. Боксын сургалтад явах хэрэгтэй, яагаад гэвэл энэ нь мэдрэмжийг хурцалж, чи хөдөлж сурдаг гэж боддог” гэж тэр бас ярьжээ.

Роналду нь Ballon d’Or-ийн таван удаагийн шагналтай нэгэн билээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ