Н.Уртнасан: Байгаль орчныг хамгаалахад ДНБ-ий нэгээс доошгүй хувийг зарцуулах шаардлагатай

2021-11-15

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Ойн салбарын үндэсний чуулган” өнөөдөр Төрийн ордонд 09:00 цагт эхэллээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан:

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын санхүүжилт 2016 оноос хойш жил бүр тогтвортой өсөж байгаа ч ДНБ-ий 0.27-0.39 хувийг эзэлж байна.

Сүүлийн таван жилд ойжуулалтад батлагдсан төсвийн 6.9 хувийг хамруулж байна. Цаашид байгаль орчныг хамгаалахад ДНБ-ий нэг хувиас доошгүй хувийг зарцуулах шаардлагатай гэж үзэж байна.

Тэрбум мод тарихад шаардагдах санхүүжилтын 30 хувийг төсвөөс, 46 хувийг хувийн хэвшлээс, 19 хувийг олон улсын байгууллагаас, тав орчим хувийг иргэдээс бүрдүүлэх боломжтой гэж тооцоолж байна.

Холбоотой мэдээ