Есөн давхраас унах гэж байсан бага насны хоёр хүүхдийг аварчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн нэгэн орон сууцны есөн давхраас унах эрсдэлтэй байсан бага насны хоёр хүүхдийг онцгой байдлын алба хаагчид аварчээ.

Тодруулбал тус дүүргийн 6 дугаар хороо, 104 дүгээр байр 9 дүгээр давхраас бага насны хоёр хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг /11.14/ өчигдөр 11:12 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 11:20 цагт очиход таван настай хүү, гурван настай охин гэртээ харгалзах хүнгүй, цонхоор унах гэж байсныг 38 минут ажиллаж аюулгүй болгон эгч А, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, анхаарал болгоомжтой байхыг АНХААРУУЛЖ БАЙНА!


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn