
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Ойн салбарын үндэсний чуулган” өнөөдөр Төрийн ордонд 09:00 цагт эхэллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээн хэлсэн үгэндээ “Ойн сийрэгжүүлэлтийн ажил хйигдэж байх явцад өөр газар суулгах нэрийдлээр модны амь тасдаж болохгүй.
Тэрбум мод хөдөлгөөн эхэлснээс хойш ард иргэд маань ойн сангаа хамгаалахад анхаарал тавьдаг болсонд ихээхэн талархаж байна.
Урьд нь машин машинаар нь мод аваад явж байхад тоодоггүй байсан.
Мод хулгайлж байгаа, мод тайрч байгаа, булгалж байгааг бүгдийг нь бичлэг болгоод олон нийтэд цацаж байх хэрэгтэй.
Мөн Экологийн Цагдаагийн алба энэ асуудлаар хяналт, шалгалтыг эрчимжүүлж, олон нийтэд тодорхой мэдээлж байх хэрэгтэй” гэлээ.