ЕХ Монгол улсыг “Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт”-аасаа хасчээ

2020-12-15
Европын Комисс Монгол улсыг “Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт”-аас хассан тогтоол баталсан талаар УИХ-ын дарга Г.Занданшатар цахим хуудаснаа мэдээлжээ.
Монгол улс Европын холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй гуравдагч улсын жагсаалт”-аас энэ оны 10 дугаар сарын 06-ны өдөр, ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас энэ оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус албан ёсоор гарсан.
Энэ удаа Европын холбооны “Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт”-аас хасагдсанаар манай улс ийнхүү санхүүгийн хоригтой байсан 3 жагсаалтаас гарлаа. Тус тогтоол нь 2021 оны 2 дугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхлэнэ гэв.
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ