Х.Нямбаатар:Намайг насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэгч болгож, харлуулах ажлыг Б.Навчаа гардан зохион байгуулсан

2020-12-15

Хууль зүйн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Надтай холбоотой олон гүтгэлэг явж байна.

Үүний нэг нь 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрсөн этгээд гэсэн гүтгэлэг.

14-16 насны хүүхэдтэй тохиролцож бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг 1926 оноос хойшхи үе үеийн Эрүүгийн хуульд хуульчлагдаж ирсэн. Би энэ өмнөх хуулиад батлагдах үед ажиллаж байгаагүй.
СХД-ийн 27 дугаар тойрогт надтай өрсөлдсөн нэр дэвшигчид энэ гүтгэлгийг зохион байгуулалттай явуулсан. Энэ ажиллагааг гардан зохион байгуулсан хүмүүсийн нэг нь жүжигчин Б.Навчаа.

Би өөрөө охин хүүхэдтэй. Охин хүүхдийн аавыг хүчиндэгч гэж гүтгэх нь аавуудад яаж буух уу. Миний сонгуулийн компанит ажилд ажиллаж байсан хуульчид жүжигчин Б.Навчааг шүүхэд өгсөн. Альваа гүтгэлэгт хэм хэмжээ байх ёстой.

Өөрийн санаачлаагүй, батлуулаагүй хуулийнхөө төлөө гүтгүүлж байна.

Хоёрдугаарт, намайг хэвлэлийн эрх чөлөөг боомилох хууль санаачилж байна гэж гүтгэж байна. Өнгөрсөн жил сошиал гадуурхалтаас болж 7 хүүхэд өөрийгөө боомилж алсан харамсалтай хэрэг гарсан. Бүх хүн хэвлэн нийтлэгч байх хэрэгтэй, хэвлэн нийтлэгчид дундаасаа Хэвлэлийн зөвлөлийг байгуулна. Энэ зөвлөл нь гүтгэлгийг залруулах нийтлэл гаргуулах үүрэгтэй. 2002 онд нэгэн гаалийн байцаагч эмэгтэй худал мэдээллийн улмаас нөхөртөө зодуулж нас барж байсан. Энэ худал мэдээллийг гаргасан сэтгүүлч хариуцлага хүлээж байсан. Мөн Монгол Улсын тусгаар тогтнол, батлан хамгаалахын хүчин чадалд хохирол учруулахуйц мэдээлэл гаргавал хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулга Эрүүгийн хуульд оруулахаар ажиллаж байна.

Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн зорилго нь хуурамч хаягнаас илтэд худал мэдээлэл тараадаг үйлдлийг таслан зогсооход оролцож байгаа” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ