А.Тлейхан:Өмнөх сарын хэрэглээнээс цахилгааны төлбөр давсан тохиолдолд зөрүүг иргэн өөрөө ТӨЛӨХ журам яригдаж байна

2020-12-15

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан:

Нийт айл өрхийн 98 хувь цахилгааны төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдаж байна.

Цахилгаан, дулааны чөлөөлөлтийн хугацаанд:

  • Гэр хорооллын нэг өрх 7 сарын хугацаанд 249,530 төгрөгийн
  • Орон сууцанд амьдардаг 560-1.1 сая төгрөгийн
  • Жижиг,дунд үйлдвэрийн  7-30 сая төгрөгийн
  • Томоохон үйлдвэр 500-1.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр тооцоолол гарч байгаа.

Суурь үнийг чөлөөлт байгаа учраас гурил, сүү, талхны үнэ өсөхгүй, үнэ буурах учиртай. Эрчим хүч үнэгүй болчихлоо гэж ойлгож болохгүй, харин төр таны өмнөөс хариуцаж байгаа гэж ойлгох нь зүйтэй.

Хэрэглээ эрс өсвөл эрчим хүчний саатал гарах, аваар автоматаар асах эрсдэлтэй. Өчигдрийн байдлаар 17-21 цагийн хооронд хамгийн их ачаалалтай буюй 1300МВт хүрсэн. Өнөөдөр 11:00 цагийн үед ачаалал 1100МВт хүрсэн. Иргэдээсээ хэрэглээн дээрээ онцгой анхаарахыг зөвлөж байна:

  • Орой 17:00-21:00 цагийн хооронд халаагуур залгахгүй байх
  • Үйлдвэрүүд 17:00-21:00 цагийн хооронд хэрэглээгээ 20 орчим хувиар бууруулах

Гэр хороолол дээр ачаалал хамгийн өндөр байна.

Эрчим хүчний яам дээр хэрэглээг зөв зохицуулах журам гарах ёстой. Өмнөх сарын хэрэглээнээс цахилгааны төлбөр давсан тохиолдолд зөрүү төлбөрийг иргэн өөрөө төлөх журам яригдаж байгаа нь үнэн. Хэвийнээр хэрэглэбэл төлбөрийн асуудал гарахгүй. Бид аль болох тэгвэл ингэнэ гэсэн гох дэгээ гаргахгүй байх чиглэлээр ажиллаж байна.

Хүчин чадлаа дийлэхгүй бол хязгаарлалт хийхээс өөр аргагүй. Бид аль болох хязгаарлахгүй байхаар ажиллаж байна. Хязгаарлалтад орохгүйн тулд илүү хэрэглээ хийхгүй байхыг анхааруулж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • ter bayan suu xxk talb chiher uguuj geed tom companiudaasaa mungiin avaachee uchnuun ashigtai gazar yaaharaa ulsaar munguu tuluuldiin buteegdehuuniihee uniig buulgahguin oilgomjtoi

  •  Амьдралд ойр шийд гаргаарай. 100 хувь цахилгаан халаалттай айлуудын олон байгаа шүү. Бид өмнөх сартай дүйцүүлвэл хэлмэгдэх гээд байна. Цаг агаар харьцангуй дулаан байсан болохоор өдөр нь цахилгаанаа унтраагаад оройдоо багаар халаадаг учир цах/ зарцуулалт бага гарсан байгаа. Одоо л ид хүйтэрч байгаа шүү дээ. Иймд 100% цахилгаанаар халдаг өрхүүдийн лимитийг байрний айлуудтай адил 500 болговол шудрага болох гээд байна. Галлагаатай айлууд шиг дүйцүүлж болохгүй.

  • Ёо энэ салбар энэ зөнөг Хасгаас хурдан салах хэрэгтэй. Хамаг хэргийн эзэн. 70 хүрсэн бас сэтгэцэнд нь юм байдаг.  

    • Хөнгөлөлтийн талаар шийдвэр гаргасан хүн энэ хүе биш шүү дээ! Сайн бодож байж ярьж сур. Чи өөрийгөө өөрөө гутааж байна.

  • Албан байгууллагад 500 саяас 1 миллиард төг зарцуулж байгаа7.1 хүртэл. Гэтэл ядарсан ард түмэн 400-500 мянган төгрөг харьцангуй  бага бна. Бүх хүн тенн залгаагүй байгаа. Тенн залгаж их гаргасан албан газар хүндээ л хариуцлага тооц

  • Аа битгий хуцоооо. Ма Еөөөк Сүх дарга зөвшөөрөхгүй. Тэр бүгдийг хөнгөлдөг, чөлөөлдөг, мэддэг бас захирдаг…

  • Эт хотод сайжруулсан түлшээ оруулж ирээч. Яг үнэндээ эт гэр айлуудад чөлөөлөгдөж бгаа юм юу ч алга нүүрс түлээ нь үнэтэй тэгэхээр хүмүүс тень залгах тенийн эрэлт  их болж  байх шиг байна үүнийг анхааралдаа аваарай шахмал түлш!!!!!!!!

  • Өмнөх сартай дүйцүүлж болохгүй асуудал нэг юман дээр байна аа. Анхаарч бодолцож үзээрэй. 100 хувь цахилгаан халаалттай айлуудын тухай ямар бодолтой байна вэ. Бид өмнөх сартай дүйцүүлвэл хэлмэгдэх гээд байна. Цаг агаар харьцангуй дулаан байсан болохоор цах/зарцуулалт бага гарсан байгаа. Одоо л ид хүйтрэнэ шүү дээ. Биднийг өмнөх жилийн өвлийн саруудын цахилгаан төлөлттэй дүйцүүлж тооцвол шудрага болох гээд байна. Галлагаатай айлууд шиг дүйцүүлж болохгүй шүү даргаа. Галлагаатай айлууд цахилгааныг 0 лэсэнтэй холбогдуулаад нэмэлт үүсгүүрүүд хайр найргүй залшаснахс болоод цахилгааны хүч муудаж цахилгаанаар халдаг байсан айлууд сайн халахгүй доголдож дааоах шинжтэй байна.

  • Өмнөх сарын хэрэглээнээс цахилгааны төлбөр давсан тохиолдолд зөрүү төлбөрийг иргэн өөрөө төлөх журам хэрэгжүүлнэ гэсэн санааг маш зөв гэж иргэн хүний хувьд дэмжиж байна. Тэгэхгүй бол янз бүрийн дэмжлэг, халамж аваад сурчихсан, өөрөө л болж байвал улс орон хохирч байх талаар огт боддоггүй тэнэг нөхдүүд нилээн байгаа шүү !!! Ийм хүмүүс гэр хороололд нилээн байгаа бололтой.

    • Бараг л мөнгөө төлөөд явсан нь дээр байна аа ажилаа тараад хоолоо хийгээд идчихдэг байсан чинь одоо бол тогны бараа харахаа байлаа

  • Тэгсэн дээр нэг тогтсон кВц тогтоож өгөөд хэтэрвэл өөрсдөө төл гээд энэ зөв.дэмжиж байна шүү. Тэгэхгүй болохоор үнэхээр хэцүү хүмүүсд өөрсдөд нь аюул нүүрлэх магдлал. Яагаад гэвэл буруу монтаж.гал түүмэр гарах магдлал.бэртэж гэмтэх.гал хамгаалагч.буюу автомат байн байн хаях гэд магдлал өндөр Тийм учраас юманд стандарт норм хэмжээ байх ёстой.

  • Zuv sh dee iim juram gargahgui l bol bid chin bid shuu dee heniig ch buruutgah esgui bi ch chi ch ta ch adilhan . Anhnaasaa l iim juramiig yarih bsan yum . Mash zuv juram bna demjij bna 100%

  • Ер нь орос ах нарын чинь базалт  шдээ. УЦС ч бариулахгүй, ДЦС  ч бариулахгүй. Эрчим хүч хүрэлцдэггүй учраас ямар ч үйлдвэр барих боломжгүй, хотоо ч тэлэх боломжгүй. Америк эсвэл Европын оролцоотойгоор  УЦС-аа барьж байж л оросын базалтаас гарч хөгжиж чадна. Хятадаар бариулах гэж тэрбум долларын зээл аваад хөдөлж эхэлсэн боловч Путины ятгалгаар оросууд хөрөнгө оруулалтаа татчихсан. Ганц алхмын цаана харвал Хүрэлсүхийн тооцоогүй шийдвэр мэт боловч өргөн хүрээгээр нь харвал оросын колончлол одоо хүртэл дуусаагүй байгааг харуулж байна. Оросууд 5 дахин өндөр үнээр өгдөг цахилгаанаа таслаад л Улаанбаатарчуудыг хөлдөөж чадах нь харагдаж байна. 

    • 2 том гүрний дунд зохицож амьдрах ёстой ямартай ч Оросоос сал бал хятадын хоол болно. Энэ нь оросод геополитикийн хувьд аюул учир оросын ашиг сонирхол бий. Гэвч бас монгол хүчирхэг болчихвол үгэнд орохгүй

  • Маш зөв Иргэн бүр ухамсартай социализмын үеийн урай лоозонгоо дор бүрдээ ягш тал биелүүлэх хэрэгтэй

  • Цахилгаан усанд заавал хязгаар хэрэгтэй хайр даахгүй юм чинь яая гэхэв 50% г төлүүлэхэд ч болохгүй юмгүй дээ

  • Эрчим хүчний хэрэглээ аль дүүрэг, хороололд их байна тэр орчимд нь хязгаарлалт хийх хэрэгтэй бишүү. Гэр хорооллынхон тарчиг амьдарсан ч цахилгаанаа хэмнээд байхад дандаа Богд хайрхан дархан цаазат газрыг эзэлсэн баячууд нэг дахин их цахилгаан хэрэглэсэн байна. Ёстой бүх юманд шунасан шуналын дэвнүүд  гэдэг чинь эд нар шүү дээ. Наад  хавийн л хэрэглээгээ хязгаарал. Битгий бас өөрсдийнхөө өмнөөс ард иргэдийг хохироогоорой доо төр засгаа.

  • buruu ..7sar hvrtel hedhen sar zvger bhd bolnshte ..yanz bvriin hvmvvs baigashte .ashgv john ch gsn dulaan baiy gsn ail teen ch boltugai awad dulatsi gj bdoj baigaashte ..ydaj gants owol ch gsn 

  • Суудлын бөглөөс, хоолны савнуудын нэг. Ямар ч олон жил дарга дорго хийдэг юм бэ?! Цахилгаанаар халдаг байшин дүн өвөл тогны хүчин чадал нь хүрэхгүй хөлдөж үхэх дөхөөд өргөдөл гомдол гаргаж, уулзах гэхэд гадаадаар аялж тэнэж явдаг, ирээд хүлээж авдаг ч үгүй юм билээ. Өргөдөл гомдлын хариу ч байхгүй.

  • Сайн байн уу?  За гэр хороолол болно орон сууцанд амьдарж байгаа иргэнд тус тустаа журам батламаар бн.  Ягаад гэвэл гэр жиш хөдөө орон нутагт гэр хороололд амжарж байгаа улсууд цахилгааны мөнгөнөөс өөр ямарч төлбөр байхгүй түлээ нүүрсээ өөрстөө төлж бн орон сууцанд амдарж байгаа хүмүүс давуу талтай бүх юм нь үнгүй болж байн.  Миний бодолоор гэр хороолд байгаа улсуудыг ихээхэн дэмжмээр юм. Шударга нь дээр шүү

  • энэ Буруу ..сэтгэгдэл уншлаа энэ ухамсаргүй хүмүүс гээд байгаа хүмүүст хэлхэд ухамсартай хүмүүс нь дагаад хэлмэгдэх хэрэгтэй юу..зөв гээд байгаа хүмүүс зөвхөн өөрийгөө бодхоо болино уу .бусдыг хар яаж амьдар ч байгааг

  • энэ шийдвэр  тэгш бус шийдвэр бнаа гэр хороололд амьдардаг хүмүүс тэтгэврийн хөгшчүүл жоохон дулаахан суухчих боломжгүй  л юм бна бараг илүү гаргасан гээд шийтгүүлэх юм шиг байна.гэтэл дулаан байранд санаа зоволтгүй суудаг  хувийн том үйлдвэр аж ахуйн нэгжийн эзэд бүр хэдэн зуун саяаар ашиг олох юм бишүү .  арай л тэнцвэргүй хөнгөлт болж байх шиг .

  • МАН, Хүрэлсүх гаргасан шийдвэрээсээ буцвал АН-н олз болно шүү. Энэ шийдвэрийн цаана ирэх сонгуулийн үр дүн нуугдаж байгаа шүү.

  • Ачаалал ихтэй цагуудад нь тенн залгахгүй бусад ачаалал бага байдаг цагуудад нь тенн залгацгаая….

  • Өнгөрсөн 9, 10, 11 сард тоолуурын заалтыг өмнөх оныхтой адил бичсэн учраас олон айл өрх гомдол гаргаж гомдлын дагуу илүү бичсэн тоолуурын заалтаа өнгөрсөн сард суутгаж бичсэн учраас өнгөрсөн сарын төлбөр угаасаа бага гарсан. Тийм учраас өнгөрсөн сараас илүү гарсан гэж байхаар 300кв-с илүү хэрэглэснийг нь өөрсдөө төлүүлэх шийдвэр гарсан нь дээр.

  • Тийм ээ дундаж хэрэглээ илүү гарвал төлүүлэх хэрэгтэй. Хайр даахгүй дэндүү юм аа. 1-2 хоногт  ийм байгаа юм чинь 7 сарын 1 хүртэл маш их зардал гарах нь дээ. Ялангуяа ус цахилгааныг анхаарах.

  • Ингэх нь зөв. Нэг үхэрийн эвэр дэлсвэл 1000 үхэрийн эвэр дэлсэнээ гэж. Ухамсаргүй нэг хүний үйлдлээс болж хэсэг хүмүүс хязгаарлалтад орно гэсэн үг.

  • Awsan ni Dr demjij bna ger horoololiin hashaa bolgondoo yawdag yawdaggvi mashintai haagii CH bilvv teriigee hiine oroi ni halaaguur bvr nohoiniinhoo sarawchind tawidag tegeed neg hashaand heden ail bdag bilee Bolson boloogvi huduunuus hamaatan sadan ni ajilgvi Bolson buuchii geed l dandaa teni asaaj bga yadaj tsonhooroo har utaa alga

    • Ганц цахилгааны хэрэглээгээ зохицуулж чадахгүй байж дандаа төрөөр даалгах дуртай бэлэн юманд дуртай чам шиг нийгмийн шар хогийг усатгалд оруулбал таарна. Чи эх орныхоо төлөө юу хийсэн юм? эх орноо гэсэн сэтгэлгүй хужаа шээс

  • Ер нь үнэгүй болбол хэрэглээ нь ихсэнэ гэдэг хэний ч дотор байх энгийн л ойлголт баймаар юм Энийг урьдчилаад харчих хэрэгтэй байсан байх эхлээд үр дүнг тооцож байж шийдвэр гаргамаар юм.

  • Өмнөх жилийн 12сараас энэ жилийн 7 сар хүртэлх хэрэглээгээр сар сард нь айл бүрт нь мэдээлэл гаргаад  тэрнээс илүү гарсан тохиолдолд зөрүүг төлнө гэвэл яг бодитой үнэн зөв шийдвэр болнодоо

  • Тооцоогүй худлаа ярихаа больчихол доо. Юманд чинь хэмжээ хязгаар гэж бдаг юм. Ямар балчир хүүхдүүд биш

  • Зөв зөв.заавал улсаар даалгах албатай ч биш.тогны хүчдэл унаж даяараа тоггүй байснаас тэгж л хөнгөлөх гээд бгам бол 50% болгосон ч болноо.яашиг зүгээр.

  • Өмнөх сард аль эсвэл өнгөрсөн 12 сард гэртээ байгаагүй айл өрхыг яаж тооцох болж бна  Нэг ч айл хохироохгүй журам гаргах хэрэгтэй бна

  • Mongolin ard tumen iim ulun zulmun uhamsar doroi bolgosni hariutslaga ene 2 nam nertei . MANAN bulegleliin buruu shuu! Deeree denduu shudraga bish hulih hulgai luiwar duursen tur Yamar tur zasag bna uu yag tiim ard tumen bna! 

  • Anhnaasaa onoo awah gj setgliin huurluur mulguu shiidwer gargachaad tootsoo sudalgaa bhgui  baij mulguu amitad ene hasag uvgun ene terees yu garahiim be?!?? Dandaa ergej butsaj munginah iim chadwargui dargsntsaruud zailtsgaah heregteishde

  • Айл өрхийн дундаж хэрэглээ нь 50000 орчим төг байдаг.Ингэж тогтоогоод илүү гарвал иргэн та өөрөө төлөөрэй гэхэд  л болно.

  • Зүгээр л зөрүүг төлүүлэх нь учир дутаглалтай  зөрүүг 3 нугалж төлүүлнэ гэвэл арай дээр хөшүүрэг болно  Эсвэл бүүр цахилгааны төлбөрийг тэглэхээ цуцалж түүнд зориулж дундаж мөнгийг нь өгвөл дээр

  • Анхнаасаа судалгаатай тооцоотой юм хийдгүйн хар гай ингэж илэрч байгаa юм Ид хүйтэрч байгаа үед мэдээж иймэрхүү асуудал гарна гэдэг нь тодорхой шүү дээ Түүгээр явсан гайг үүгээр дуудав гэгч…

  • сүүлийн гурван сарын буй 9, 10, 11 сарын дундаас илүүл гарсан айлуудыг төлүүлэх хэрэгтэй төлүүлэх хэрэгтэй. иргэдийн ухамсарт илтгэх шаардлага байхгүй гэдгийг бүгд харсан. Эрчим хүчний зохицуулах хороо, Яам ЯАРАЛТай түр журам гарга хэрэглэсэн бол төл

    • тогоор халаалтаа шийдсэн айлууд жил бүр 9 10 11 сарын төлбөр 12 1 2 сарын төлбөрөөс хамаагүй бага гарна. тиймээс яахаараа халаалтаа эхнээсээ тогоор шийдсэн айлууд хохирох ёстой юм бэ. Тогоор шийдэхдээ улс орноо утаа тортогноос нь багасгах гэсэн үүднээс хийсэн болохоос тогоор шийдэхэд эдийн засгийн хүндрэл маш их байсан юм шүү

  • Яг зөв журам хийгдэж бгаа юм бна. Өмнөх сар буюу өмнөх оны мөн үетэй тэнцэхүйц байх хэрэгтэй. Үнэ хэвээр бгаа юм чинь.Эс тэгвээс хамаг шугам станцууд нь ачаалалаа дийлэхгүй улс орон даяар цахилгаангүй болж улс хот даяар хөлдөх аюул гарнаа.

  • Анхнаасаа босго тогтоогоод өгөх хэрэгтэы шдээ 300кваас дээш гарсан бол өөрсдөө төлнө гэдэг ч юм уу 

  • илүү гарсан төлбөрийг төлүүлэх хэрэгтэй төрийн юм үнэгүй юм гэдгээр ингэж хандаж болохгүй ээ.Гэр хорооллын зарим айлууд машиныхаа доор тёнь тавиад хонож байна гэнэ үнэндээ цэвдэг сэтгэлээр хандаж байна 

  • өнгөрсөн саруудад гэртээ байгаагүй одоол оюутануудаа  авчираад гэртээ ирээд бн  урд сараар хөнгөлнө гэвэл шал утгагүй хөнгөлөгдөхгүй гэсэн үг

  • Ингэхгүй бол зарим нь гэр оронтойгоо шатах хэмжээнд хүрч мэднэ иймээс илүү зарцуулсны нь нугалж төлүүлээд хэмжээндээ хэрэглэсний нь тэглэх нь маш зүгээр санагдлаа. Төр засагтаа баярлаад бидний зүгээс хуучин хэвшсэнээрээ л тог,усаа хэрэглэх нь улс орондоо үзүүлэх хариу тус юм шүү

  • Ёстой зөв дэмжиж байна. хүмүүс үнэхээр сонин юм. Урд цахилгааныг яаж хэрэглэж байсан яаг тэр шиг л хэрэглэх хэрэгтэй шдэ. Одоо зөв шийдвэр гаргасан байна. 100%дэмжинэ. 

  • Гэр хороололд наад асуудлаа гүйцэтгэ…. Орон сууцанд амьдарч байгаа иргэд хэвийн хэмжээнд ашиглаж байгаа… Гэр хороололынхон залхуурч бэлэнчлэн ачаалал үүсгэсэн… Хэд хэдэн газар трансформатор шатлаа… Нүүрс шуудай нь 900 хан төгрөг… Засгаас хоолны талон авна… Хэний өмнөөс амьдраад байгаан… Арчаагүй залхуу тэнэгүүд… Нийслэл хотод минь амьдарч чадахгүй бол хөдөө амьдарцгаа…

    • Ystoi hvn bolgoniig tegj heldeg archagvi amitn be ger horoolol ch gesn hvn bvhen ail bvhen oor2 hergleetei baigaa nvvrsee bish shalnii halaaltaar ch haldag ail bna yasn2 gene we hodoo amidar ch geh shg tiim l ym bol oorsdoo gadaadruuga ywj amidrahgvi yu 

  • Журмаа түргэн гаргаад лимитээ түргэн тогтоогооч. Үхсэний чинь яригдаж байна вэ баацагнасаар байгаад баларчихав

  • hvn uhamsrara hemnej hereglewel eldew yanziin asuudal garahgvil bh nam daralta togor shiidsen bid nart hyzgaar togtoowol hetsvvl ym utani esreg hamtdaa gej yariad bdag yas yman dere togoor shiidsen bid nart eldew hongololt bdaggvi shoniin tog tegelsen gej said n yariad bgan gesen 700 klwataas ilvv garwal 50%iar bodno geched ongorson sard manaihiig 100%iar n bodtson bsan yarij yarij shalguulhad 80n myngan togrog ilvv bichsen bsan ene chin zvgeer too bishshdee mongo shvdee eniig olhiin tuld hvitend horj daarch bjil oldgiin ooroo orod irdegvi ym 

    • tsar tahaltai hol horiond ajilgvi bhad sard 400 garad bwal hetsvvl bn tor nvde olson shiidwer gargasand bayarlaj bn iimd ard irged bidch gesen yaj hemnej hereglej bsan ter hewerel hergelnee bid chadnaa

    • Harin tiin manaix bas onoodr 89000 garsan Bn shono honglood 12sarin 1s teglesen gechixeed niit 150 garsnii 60ni shoniin tog bga ymldaa ystoi sonin zarim hvmvvs bvr ger horoollixon hodoo amidar gej Bn shvv tsaana chin 

    •  Ес эхэлж байгаа учир өмнах сарын хэрэглээ биш өнгөрсөн жилийн энэ сарын хэрэглэсэн квт-аас илүү гарсныг төлөх нь шударга.

    • Tegehleer manaix gehd l ene jil shalnii halaalt tawiulsan ail sardaa 200 dawj gardag ym Bn 11saraas shoniin hongololtond orsn 11sarin 15nd 150 garsan onoodr shoniig honglood odriin tooluurar 148 garsan Bn 12sarin1s tog 0l sen gej hudlaa ym shig Bn  

  • Шийдвэр гарсан эхний өдөр л хэт ачаалал үүсэж транформаторууд буудсан. Улам хэмнэж түлшээ түлэх учиртай шүү. 

  • Айл өрх, ААН-н  өмнөх жилийн мөн үетэй харьцуулсан хэрэглээнээс  илүү гарсан   цахилгаан эрчим  хүчний  төлбөрийг  2-2.5 дахин  нэмэгдүүлж   тооцож байж     хэрэглээг хязгаарлах   боломжтой болно.   Өмнөх мөрдөж байсан тарифаар тооцвол   хэрэглээ / гэр хорооллын/  бодитой  буурахгүй  л болов уу.  

  • Өмнөх сар гэж болохгүйээ. Ноднингийн мөн үе гэвэл дээр. Учир нь цахилгаан халаалттай газрууд зөндөө байгаа. Өвөлдөө их гардаг, зун хавар намар бага гардаг шүү дээ. 

  • Иргэн болгон эх оронч байж төрийн ивээлийг зөв ашиглах хэрэгтэй Хороололд байгаа иргэд оройн ачаалал ихтэй байх үеэр зуухандаа галаа түлээд тогны ачаалалыг хөнгөлөөд өгвөл маш их дэм тус гэсэн үг шүү!

  •  зөв шүү. зохистой хэрэглээ хийхгүй бол өөр аргагүй. Хэмнэхээ боль. Хэрэглээгээ хэтрүүлбэл Арга хэмжээ авах нь зөв

  • ямар нэг зохицуулалт хийхгүй бол болохгүй урьд байснаасаа илүү хэрэглээний төлбөрийг илүү үнэтэй болгох хэрэгтэй тэгэхгүй бол үнэгүй болгоно гэдгийг буруу ойлгоод байна

  • Ийм хязгаарлалтыг хийх нь зөвөө, эс тэгвээс эрчим хүч, дулаан, уур, усны эх үүсвэрийн хомсдолд орохыг иргэн, ААН бүр гүнээ ухамсарлаж, хэмнэлтийн горимыг удирдлага болгон Засгийн газрынхаа дэмжлэг, хишгийг хүртэх нь бидний нийгмийн хариуцлага мөн.

  • тогоор халаалтаа шийдсэн айлууд жил бүр 9 10 11 сарын төлбөр 12 1 2 сарын төлбөрөөс хамаагүй бага гарна. тиймээс яахаараа халаалтаа эхнээсээ тогоор шийдсэн айлууд хохирох ёстой юм бэ. Тогоор шийдэхдээ улс орноо утаа тортогноос нь багасгах гэсэн үүднээс хийсэн болохоос тогоор шийдэхэд эдийн засгийн хүндрэл маш их байсан юм шүү. энийг ялгаж салгаж шийдвэр гаргахгүй бол ер нь цаашдаа утаа багасгах асуудал чинь бас шийдэгдэхээ болино шдээ. Бөөн зардал мөнгө болж тогоор шийдсэн айлууд зөндөө байгаа

  • тогоор халаалтаа шийдсэн айлууд жил бүр 9 10 11 сарын төлбөр 12 1 2 сарын төлбөрөөс хамаагүй бага гарна. тиймээс яахаараа халаалтаа эхнээсээ тогоор шийдсэн айлууд хохирох ёстой юм бэ. Тогоор шийдэхдээ улс орноо утаа тортогноос нь багасгах гэсэн үүднээс хийсэн болохоос тогоор шийдэхэд эдийн засгийн хүндрэл маш их байсан юм шүү. энийг ялгаж салгаж шийдвэр гаргахгүй бол ер нь цаашдаа утаа багасгах асуудал чинь бас шийдэгдэхээ болино шдээ. Бөөн зардал мөнгө болж тогоор шийдсэн айлууд зөндөө байгаа. Аливаа асуудлын шийдлийг олохдоо хэдэн талаас нь нухацтай үзэж болдоггүй юм байхдаа. бас л ард амьдрал байгаа шүү дээ. өмнөх жилийн 12 сартай харьцуулж гаргасан нь дээр дээ. 

  • Iluu garsan tolborig uuruu hariutsna geheer zarim ail orh urdn heregledeg bsn tsahilgaanaà toroor tolulcheed ilu garsnig uuruu tolno tsahilgaani achaalal buurajgui shude.jisheen 30 toroor toluled 30 uuruu tolhoor neg ailaas 60 kb tog yamar yalgaa bn

    • Энэ үнэн шүү. Гол асуудлаа шийдэж чадахгүй. Харин өмнөх жилүүдийн дунджаас 10%-р илүү хэрэглэвэл бүгдийг нь төлүүлнэ гэж журамлах хэрэгтэй.

  • Илүү гарсан л бол бүгдийг төлүүлээ. Илүү гарвал гарна биз төлчихнө гээд л хэрэглэнэ шүү. 10 % илүү хэрэглэбэл 50% иар бүгдийг төлөх, 20%иас дээш илүү хэрэглэбэл бүх хэрэглээг 100% төлүүлэх хэрэгтэй

  • vildwer aj ahui negjvvdee sain hinalt tawi ailuud ch yaahaw mashin zaswar dugui zaswar eder gagnuur ih hiideg tom tom tonog tohooromjtei yazruud dr baitsaagchnar ni hinaltaa tawi 

  • сүүлийн гурван сар буюу 9, 10, 11 сарын дундажаас илүү гарсан айлуудыг төлүүлэх хэрэгтэй. иргэдийн ухамсарт илтгэх шаардлага байхгүй гэдгийг бүгд харсан. Эрчим хүчний зохицуулах хороо, Яам ЯАРАЛТай түр журам гаргаж, хэрэгжүүл. хэрэглэсэн бол төл

  • Зүгээр л буруу шийдвэрээ цуцал. Бас тэр аваилгач дарга нарын аврага том үл хөдлөхүүд юун үнэгүй дулаан бэ, ядаж дулаанаа өөрсдөө төлцгөөө хүүрнүүд ээ!

    • Түрүүчийн сарын төлбөртэй харьцуулна гэдэг утгагүй харьцуулалт, 3 сарбн лундаж мөн адил. Өвлийн улиралд эдгээр харьцуулалтыг мөрдөх боломжгүй. Харин өнгөрсөн оны 12 сарын ЦЭХ ний хэрэглээг энэ оэы ЦЭХ ны хэрэглээтэй харьцуулаад илүү гарсныг нь төлүүлнэ гэвэл харьцуулалт утгатай болж хүмүүс өнгөрсөн оныхоо хэрэглээндээ хэрэгцээгээ барьж хязгаарлах болно. 

Холбоотой мэдээ