Соёлын сайд Ч.Номин УИХ-ын гишүүдэд төмс тараав

УИХ-ын гишүүдэд Соёлын сайд Ч.Номин өөрийнхөө хувийн “Гачуурт” компаний тариалсан төмснийхөө дээжээс тараажээ. Энэ нь сошиал орчинд бөөн скандал үүсгээд байна.

Түүний тараасан төмс нь авлига байв уу гээд л. Зарим хүн УИХ-ын гишүүдэд хандан “Та бүхэн УИХ-д ажлаа тайлагнадаг Засгийн газрын гишүүнээс төмс байтугай юу ч авах эрхгүй. Авсан төмснийхөө үнийг сайдад төлөөрэй. Тэгэхгүй бол авлига болно шүү” гэж анхааруулжээ.

Мөн Соёлын сайдыг УИХ-ын гишүүдэд биш ядарсан олонд төмсөө тараа гэх хүмүүс ч олон байна.

Нээрээ ч УИХ-ын гишүүдэд ХАА сайд биш Соёлын сайд ийн төмс тарааж байгааг гайхмаар аж. Төмсөөр нээрээ авлигадах гэв үү.

 

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn