Д.Нарангэрэл:Гэр бүлийн гишүүд 1.5-2 метрийн зайг баримталж, халдвараас сэргийлэх хэрэгтэй

2020-12-15

Өнөөдрийн/2020.12.15/ Эрүүл мэндийн яамнаас хийсэн мэдэээллийн үеэр гэр бүл, албан байгууллагын хүрээнд хэрхэн халдвараас сэргийлэх талаарх зөвлөмжийг хүргэлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Манай орын хувьд халдварын тархалт гэр бүлийн хүрээнд байна. Дэлхийд гэр бүлийн хүрээний тархалт 10 орчим хувь байна. Хосууд бие биенээсээ халдвар авах их, хүүхэд халдвар авах харьцангуй бага байна.

Манай орны хувьд гэр бүлийн хүрээнд халдвар авах нь 10-66 хувь байна. Халдвар агаар дусал, амьсгал, ахуйн хавьтал гэх гурван замаар дамжиж байгаа.

Нэг өрөөнд хамт суудаг, нэг зүйлийг ээлжлэн хэрэглэдэг хүмүүсийн дунд халдвар тархах эрсдэл өндөр байна. Албан газрууд ажиллагсдынхаа гуравны хоёрыг гэрээсээ ажиллах боломжоор хангах хэрэгтэй байна гэв.

  • Агаарын солилцоог тогтмол хийх
  • Зочин урихгүй, өөрсдөө айлд зочлохгүй
  • Гэр бүлийн гишүүд 1.5-2 метрийн зайг баримтлах арга дэлхий нийтэд нилээн үр дүнтэйд тооцогдож байгаа.

Мөн сод, давс, нимбэгний уусмалаар хоолойгоо зайлахыг зөвлөөө.

  • Бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байх
  • Гэр бүлийн гишүүд тусдаа гар, нүүрний алчууртай байх хэрэгтэй.

Ийнхүү гэр бүлийн хүрээнд халдвар тархахаас сэргийлж чадна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ