Тайландад зэрлэг заан сэтгүүлчийн аминд хүрчээ

Тайландад зэрлэг заан түүний зургийг авч байсан сэтгүүлч рүү дайрч, гишгэсэн хэрэг гарчээ. Энэ тухай Thaiger  мэдээлэв.

46 настай гэрэл зургийн сурвалжлагч Париня Кесаратикул бусадтайгаа зодолдож шархадсан амьтанд малын эмч нар хэрхэн тусламж үзүүлж байгааг гэрэл зургийн хальснаа буулгах үед эмгэнэлт явдал болжээ. Тэд шархадсан заанд антибиотик өгөхөөр шийджээ. Тус газрын ажилчдын нэг нь амьтныг эмтэй сумаар буудах үед заан сандарч, хажууд нь байсан сурвалжлагч руу гүйж очоод түүнийг хүнд гэмтээжээ.

Тэр хүн бэртлээсээ болж эмнэлэгт нас баржээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn