Месси хаан Пелегийн нэг багийн төлөө оруулсан 643 гоолын амжилтыг давтахад нэгээр дутуу байна

Испанийн аварга шалгаруулах тэмцээний 13-р тойрогт “Леванте”-тэй хийсэн тоглолтод гоол оруулсан (1: 0) Аргентины шигшээ баг, “Барселона” клубын 33 настай довтлогч Лионель Месси гайхалтай амжилтыг давтах гэж байна гэж Football Espana мэдээлэв.

“Леванте”-гийн хаалганд оруулсан гоол Аргентины болон “Барселона” багийн ахлагчийн замналын 642 дахь гоол боллоо. Энэ талаар олон янзын маргаан гарсан ч Лионель Месси Бразилийн домогт Пелегийн нэг клубт 643 гоол оруулсан амжилтыг давтахад ганц л гоол үлдээд байна..

Сануулахад, Пеле 1956-1974 онд бразилийнхаа “Сантос”-ын төлөө тоглож байсан бөгөөд дараа нь АНУ-д “Нью Йорк Космос” клубт хоёр улирал тоглосон.

2020 оныг дуустал “Барселона” Испанийн аварга шалгаруулах тэмцээнд “Реал Сосьедад”, “Валенсия”, “Валладолид”, “Эйбар”-тай тоглоно.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ