“Хөдөлмөрийн насны иргэдэд халамжийг нь ажил хийх нөхцөлтэй олгоно” 

Монгол Улсын Засгийн газраас есдүгээр сарын 30-нд өргөн мэдүүлсэн 2022 оны төсвийн тухай болон дагалдах хуулийн төслүүдийг УИХ эцэслэн баталлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх, ажлын байрыг нэмэдүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөв боллоо.

Төрийн өмчит компаниудад засаглалын өөрчлөлт хийж, үр ашгийг сайжруулж, ил тод нээлттэй байдлыг хангах, ашигт малтмалын томоохон компаниуд үр ашгийг сайжруулахн ь хамгийн том зорилж болж байна.

Төрийн ажлыг цахимжуулж, бүх шатанд хэмнэлтийн горимд ажиллана. АТГ авлигалын орлогоос 90 тэрбумыг цуглуулж, нэг их наяд төгрөгийг хураасан байна.

Ирэх онд бүх шатны төрийн байгууллагын сургалтыг цахимаар зохион байгуулах, тавилга эд хогшил, бэлэг дурсгалын зүйл худалдан авах, уралдаан зохион байгуулах, тэмдэглэлт ой, баяр ёслол зохион байгуулах зэрэг ажлуудыг төрөөс санхүүжүүлэхгүй.

Байгалийн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлж, “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. 2022 онд хүүхэд бүрт Ирээдүй өв сангаар баталгаажсан сар бүр 100 мянган төгрөгөөр арвижих хуримтлалын данстай болно. Хүүхдийн эцэг, эх хүсвэл хүүхдийн хуримтлалын тодорхой хувийг бэлнээр авах боломжтой.

Хөдөлмөрийн насны, орлоготой багатай иргэдийн халамжийг ажил хийх нөхцөлтэй олгоно.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn