
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлсэн томоохон аж ахуйн нэгжүүд Батламжид гарын үсэг зурах ёслол боллоо.
- “Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая модыг 2030 он гэхэд тарьж, ургуулах
- “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Оюутолгой” ХХК-иуд 100 сая модыг 2030 он гэхэд тарьж, ургуулах
- “Болдтөмөр Ерөө гол” ХХК 100 сая модыг 2030 он гэхэд тарьж, ургуулах
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100 сая модыг 2030 он гэхэд тарьж, ургуулах
- “Энержи Ресурс” ХХК 40 сая модыг 2030 он гэхэд тарьж, ургуулах
- “Өсөх зоос” ХХК 30 сая модыг 2030 он гэхэд тарьж, ургуулах
- “Стэйт Голд” ХХК 10 сая модыг 2030 он гэхэд тарьж, ургуулах
- “Тавантолгой” ХК зургаан сая модыг 2030 он гэхэд тарьж, ургуулах
- “Бадрах Энержи” ХХК таван сая модыг 2030 он гэхэд тарьж, ургуулах
- “Эрдэнэс Монгол” ХХК таван сая модыг 2030 он гэхэд тарьж, ургуулах
- “Броу Голд ХХК” гурван сая модыг 2030 он гэхэд тарьж, ургуулж, цаашид ургуулан хамгаалах амлалтаа өглөө.
Ийнхүү нийт 21 ААН 2030 он хүртэл 608 сая модыг тарьж, ургуулан, арчилж хамгаалахаар боллоо.