Г.Балжинням:ОХУ-аас авдаг өндөр үнэтэй эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдсэн

2020-12-14

Эрчим хүчний хэрэглээний үзүүлэлтийн талаар Диспетчерийн Үндэсний Төв ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжиннямын өгсөн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр “Төвийн системийн дээд ачаалал 1219МВт-д хүрснээс гол ачааллыг Улаанбаатар хот дангаараа үүсгэж байна. Хойноос 235МВт-ыг авч байна.

Аваарын нөхцөл байдал үүсчихсэн байна.

Техникийн хүчин чадлаас давсан тохиолдолд манайхаас тоног, төхөөрөмжөө хамгаалах зорилгоор автоматаар хэрэглэгчдийг тасалдаг. Өөрөөр хэлбэл, цахилгаан дамжуулах шугам ачааллаа дийлэхгүй буудах эрсдэлтэй. Буцаагаад залгах гэхээр их цаг хугацаа, хөрөнгө мөнгө орно.

Шийдвэр гарснаас хойш цахилгаан ачаалал 50МВт-аар ихэссэн. ДЦС-4 гэхэд өөрийн тулсан хүчин чадлаараа ажиллаж байна. ОХУ-аас авдаг эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдсэн. Чадлын тариф нь өндөр байдаг” гэв.

Эх сурвалж:MNB Монголын мэдээ

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ