
Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
Дархлаа сэргээх нэмэлт тунд нийт 484 мянган иргэн хамрагдсан нь зорилтот бүлгийн 24 хувийг эзэлж байна.
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр:
Манай улсын хувьд нэмэлт тунд хүн амынхаа 15 хувийг хамруулснаар зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэхэд тохиолдлын тоо 26 хувиар, шинжилгээнд эзлэх эерэг хувь 18 хувиар буурсан. Халдварын эрчим 0.81 болтлоо буурсан.
Халдварын тархалт энэ чигээрээ явбал 13 хоногийн дараа гэхэд тохиолдлын тоо хоёр дахин буурахаар байна.
Нэмэлт тунд хамрагдсанаар тохиолдлын тоо 26 хувь, нас баралтыг 20 орчим хувиар буурсан.
Гурав дахь тунд хамрагдсан иргэд гэр бүлийн гишүүдээ давхар хамгаалж байна.
Нас баралт ч буурах хандлагатай байна.