Б.Дэлгэрсайхан: Би өөрөө таяг тулж явдаг хүн, хүн зодож чадахгүй

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зодсон тухай мэдээлэл хэвлэлээр гарч эхэллээ. Уг мэдээлэлд “Зам гүүрийн ХХ товчоон” нэртэй Хятад компанийн инженер Ч-г УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Теди” төвийн урд талын оффистоо дуудаж, биед нь халдсан гэх мэдээлэл гараад буй юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

Тэр хүнийг би огт танихгүй. Цагдаагийн байгууллага тэр хэргийг шалгаж байгаа. Шалгаж дууссаныхаа дараа нэгдсэн мэдээлэл өгөх байх.

Өөрөө хөл гар муутай, таягтай хүн хүн зодож чадахгүй шүү дээ. Та нар намайг харж байгаа биз дээ?


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn