Л.Оюун-Эрдэнэ: Авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнууд “яаж ийж байгаад аргална” гэдэг цаг өнгөрсөн

Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны гуравдугаар хуралдаан Төрийн ордонд өчигдөр /2021.11.11/ боллоо.

Өнгөрсөн хугацаанд авлига, албан тушаалын 1196 хэрэгт 741 эзэн холбогдогчийг татан шалгаснаас ердөө 85-ыг нь эцэслэн шийдвэрлэсэн байдаг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Дээрх хэргүүд дунд таньж мэддэг ч хүн байна.

Томилсон гишүүнээрээ утасдуулаад яаж ийж байгаад аргална гэдэг итгэл үнэмшил өмнө нь байсан байх.  Намайг Авлигын эсрэг үндэсний хороог ахалж байгаа цагт ийм зүйлийг хийх ч үгүй шүү.

Над руу хэн нэгнээр утасдуулаад ямар ч нэмэр байхгүй. Ингэж байж авлигад цэг тавихгүй бол Монгол Улсад хэн ч хөрөнгө оруулахгүй, бизнесийн энгийн орчин бүрдэхгүй. Тиймээс үүнд хатуу байна гэдгээ илэрхийлсээр байгаа. Цаашлаад шаардлагатай бол асуудлуудыг зарлаад явах эрх зүйн системд орж болзошгүй шүү.

Авлигын Эрүүгийн хууль хөнгөн юм билээ. Байж байгаад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихдаг. Хэрэг хийчхээд гадагшаа гараад явчихдаг. Тэндээсээ сүртэй мэдэгдэл хийгээд явдаг. Цаашдаа эрхзүйн орчныг цэгцлэх ёстой. Авлигын хэрэг хийчхээд хялбаршуулсан журмаар шийдэгдчихдэг, ял нь хөнгөн тул ял авч гарч ирээд олон юм ярьдаг, үүнд иргэд мөн бухимддаг. Энэ бүхнийг өөрчлөх хуулийн зохицуулалт руу орно.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn