АН-ын их хурал арванхоёрдугаар сарын 18, 19-ний өдөр цахимаар хуралдана

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүргийг гүйцэтгэгч Ц.Туваан АН-ын их хурал хэзээ хуралдах талаар тайлбар өгсөн юм.

Ц.Туваан “Арваннэгдүгээр сарын 16-ны өдөр АН-ын их хурал хуралдахаар товлогдсон байсан. Гэвч бүх нийтийн бэлэн байдал зарлаж, сар гаруй хугацаанд хойшлоод байна. Бэлэн байдлын зэргийг бууруулсан ч бид COVID-той зэрэгцэн орших нь тодорхой боллоо.

АН-ын аравдугаар их хурал арванхоёрдугаар сарын 18, 19-ний өдөр цахимаар хуралдана. Намын дүрмийн дагуу их хурлын дарга, тэргүүлэгч, хэлэлцэх асуудал, дагуу, редакц тооллогын комиссыг үндэсний бодлогын хорооны хуралдаанаар баталдаг. Иймээс арваннэгдүгээр сарын 17-ны өдөр үндэсний бодлогын хороо цахимаар хуралдахаар боллоо” гэсэн юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ