Ерөнхийлөгчийн зарлигаар М.Уранцэцэг, Э.Содномпилжээ нарт хөдөлмөрийн баатар цол олголоо

2021-11-11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.

Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн жүдо бөхийн тамирчин М.Уранцэцэг болон Токиогийн паралимпын наадмаас алтан медаль хүртсэн Э.Содномпилжээд хөдөлмөрийн баатар цол олголоо.

Хүний гавьяат эмч

  1. Ш.Болормаа /БТСУХ-ны эмч/

Гавьяат дасгалжуулагч:

  1. Д.Баттулга /Пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч/
  2. Б.Баттулга /Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч/
  3. Ц.Хосбаяр /Хүндийг өргөлтийн холбооны ахлах дасгалжуулагч/

Сүхбаатарын одон:

  1. Б.Болортуяа /Токиогийн олимпын хүрэл медальт, чөлөөт бөхийн тамирчин/
  2. Ц.Цогтбаатар /Токиогийн олимпын хүрэл медальт, жүдо бөхийн тамирчин/

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон:

  1. Н.Алтанцэцэг /Пара жүдо бөхийн тамирчин/
  2. Ц.Батзаяа /Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч/
  3. З.Буяннэмэх /Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч/
  4. С.Чинбат /Паралимпын шигшээ багийн бодлого хариуцсан мэргэжилтэн/
  5. Б.Чинзориг /Боксын шигшээ багийн тамирчин/
  6. Х.Энхтуяа /Паратаеквондогийн тамирчин/

Алтан гадас одон:

  1. Э.Билэгт /Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга/
  2. Г.Ган-Эрдэнэ /Пауэрлифтингийн холбооны туслах дасгалжуулагч/
  3. Э.Лхагвасүрэн /Ширээний теннисний шигшээ багийн тамирчин/
  4. А.Мөнхбат /Пара жүдо бөхийн тамирчин/
  5. О.Мөнхбат /Пауэрлифтингийн тамирчин/
  6. Б.Мөнхзаяа /Марафоны тамирчин/
  7. Л.Одгэрэл /Хүндийг өргөлтийн олон улсын шүүгч/
  8. Б.Энхбаяр /Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий менежер/
  9. Б.Эрдэнэваанчиг /Спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төвийн захирал/

Хөдөлмөрийн хүндэт медаль:

  1. Б.Болор-Эрдэнэ /Ширээний теннисний шигшээ багийн тамирчин/
  2. Б.Солонго /3х3 Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин/
  3. Д.Сэлэнгэ /Пара байт харвааны тамирчин/
  4. О.Хулан /3х3 Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин/
  5. М.Цэрэнлхам /3х3 Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин/
  6. Э.Чимэддолгор /3х3 Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин/
  7. С.Ядамдорж /Пара жүдо бөхийн тамирчин/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ