
“Ойн салбарын үндэсний чуулган” дөрөвдүгээр салбар хуралдаанаар Агро-ойн аж ахуйг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр ШУТИС-ийн багш, доктор, профессор Н.Балсандорж “Саарал усыг ашиглан, хот суурин газрыг ойжуулах боломж” сэдвээр илтгэл танилцуулав. Тэрбум модыг дөрвөн чиглэлд тарихын нэг нь 21 аймаг, 330 сумдын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх юм.
Тэрбээр “Ус байхад элсэн цөлд ч амьдрал цэцэглүүлж болно.
Нэг сум өдөрт 50-250 тонн бохир ус гаргаж байгаа 4-36 мянган мод услах усны нөөц юм.
2022 он хүртэл 890 сургууль, цэцэрлэгийг боловсон 00-той болгох ажлыг Засгийн газраас эхлүүлээд байна.
Хүн өөрөө асар их органик бодисын нөөц.
Шээсний 95 хувь нь ус, таван хувь нь уураг амин дэм байдаг бол өтгөнд асар их хэмжээний органик бодис бий.
Монгол орны хувьд хувьд халуун усны систем бага учраас хүйтэн ус их гардаг. Хүйтэнд усанд бичил биетэн, бактери бага үүсдэг. Өөх тос ихтэй савыг угаах угаагч шингэн гарч ирж, химийн хорыг үүсгэж байгаа тул бохир усыг бүрэн цэвэршүүлэх технологийг сонгох нь зүйтэй.
Сумдууд бохир усаа хөрсөнд шингээдэг биш цэвэршүүлээд жижиг нуур, цөөрөм хийж, түүнээсээ модныхоо усалгааг хийдэг байх боломжтой.
Төдийлөн мод, ургамал сайн ургадаггүй газар саарал усаар услахаар сайн ургадаг.
Улаанбаатар хотын хэмжээнд 200 мянган тонн бохир ус гардгийг Туул голоо бохирдуулж байхын оронд цэвэршүүлж, таван нуур байгуулж, хотынхоо ногоон байгууламжийг услах боломжтой” гэлээ.