Д.Тогтохсүрэн: Ирэх онд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх боломж байхгүй

УИХ-ын гишүүд 2022 оны төсвийн тухай байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

Одоо хоёр хэлэлцүүлэг дутуу байгаа. Энэ үед шинэ асуудал оруулж ирээд хэлэлцэх хууль эрх зүйн орчин байхгүй. Төрийн албан хаагчдын цалинг нэмэх ямар ч боломж байхгүй. Ирэх оны төсвийн орлого маш хүнд. Бид 36.5 сая тонн экспортлоно гэж байгаа. Төрийн албан хаагчдын, НДСангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх боломж байхгүй.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

Эдийн засаг маш хүнд байдалд орчлоо, хил хаагдчихлаа. Өргөн хэрэглээний барааны дийлэнхийг импортоор авдаг манай улсын хувьд инфляци өсөлттэй байна. Бид ирэх онд 36 сая тонн нүүрс экспортлоно гэж маш өндөр төсөөлөлтэй байна. Яг энэ үед эсрэгээрээ орлого тал дээр өөдрөг төсөөлөл хийхгүй байж, бүсээ чангалах ёстой. Халамжаас хөдөлмөр лүү шилжинэ гэж байгаа боловч хүүхдийн мөнгийг хавтгайруулан олгох гэж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn