• А.Ариунзаяа:ААН нь дампуурлаа зарласан, цомхотголд өртсөн бол ажилгүйдлийн тэтгэмж авч болно

    2020-12-14

    Өчигдөр/2020.12.13/ Засгийн газраас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа сэтгүүлчийн -Ажилгүйдлийн даатгалыг заавал ажлаас халагдсан хүн авдаг уу, хөл хорион үед ажилгүй байгаа иргэд хамрагдах боломжтой юу? гэсэн асуултад хариулт өгсөн юм.

    Тэрбээр “Ажилгүйдлийн даатгалын сангаас ААН-үүдэд дэмжлэг олгосон. Ажилгүйдлийн даатгалын сангийн үндсэн зарчим нь ажлаас халагдсан, НДШ төлөхдөө ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн иргэдэд хамаарна.

    Хүндрэлийн үед ажлаасаа халагдсан, ААН нь дампуурлаа зарласан, цомхотголд өртсөн бол Ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжээ авч болно” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ