Г.Цэгмид: Хүүхэдтэй ямагт сэтгэлээсээ хандаж байгаарай гэж залуу багш нартаа захъя

2021-11-11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар боловсролын салбарт олон жил ажилласан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Гавьяат багш цолыг:

  1. Б.Жадамба /МУБИС/
  2. Д.Алтанхүү /Увс аймгийн ЕБС-ийн ахмад багш/
  3. Ц.Батаа /Төв аймгийн МСҮТ-ийн багш/
  4. Д.Ганчимэг /Сант сургууль/
  5. Р.Бат-Эрдэнэ /МУИС-ийн захирал асан/
  6. З.Бат-Эрдэнэ /Нийслэлийн 1-р сургуулийн багш/
  7. Ш.Борчулуун /Сүхбаатар аймгийн ЕБ-ын 1-р сургуулийн ахмад багш/
  8. Ж.Галбадрах /Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн ХХК-ийн Ерөнхийлөгч/
  9. П.Ганболд /Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн ахмад багш/
  10. А.Должмаа /Говь-Алтай аймгийн Дарви сумын дунд сургуулийн ахмад багш/
  11. Г.Мандалсүрэн /Баянзүрх дүүргийн 122-р цэцэрлэгийн эрхлэгч/
  12. Ж.Нямсан /Өмнөговь аймгийн МСҮТ-ийн захирал асан/
  13. Д.Отгонбаяр /Өвөрхангай аймгийн боловсролын газрын арга зүйч/
  14. Ш.Хоролсүрэн /Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ЕБ-ын 2-р сургуулийн ахмад багш/
  15. Ж.Цэвэгмид /ШУТИС-ийн тэргүүлэх профессор/
  16. Г.Цэгмид /Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-ийн ахмад багш/
  17. Г.Цэдэндамба /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн ахмад багш/ нарт олголоо.

Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын ахмад багш, Гавьяат багш Г.Цэгмид “Хэнтий аймгийн Биндэр сумын долоон жилийн сургуулийг төгсөж, бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш багшийн курс, сургууль, Багшийн их сургуулийг монгол хэлний багшаар төгсөж, тэтгэвэрт гартлаа сумдаа багшаараа ажилласан.

Энэ өндөр шагналыг өгсөнд маш их талархаж байна. Сэтгэлээсээ хүүхэдтэйгээ хандаж, хүүхдээ хайрлаарай гэж залуу багш нартаа захъя. Хүүхэдтэйгээ сэтгэлээсээ ажиллабал хүүхдэд ч тэр, өөрт ч тэр амжилт ирнэ.

Анхныхаа хичээлийг 1949 онд зааж байлаа” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцав.

Холбоотой мэдээ