
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар боловсролын салбарт олон жил ажилласан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Ардын багш цолыг:
- Ж.Нямжав /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургууль/
- Н.Ням-Осор /Их-Засаг их сургууль/
- Д.Бадарч нарт олголоо.
Ардын багш цолоор шагнуулсан Н.Ням-Осор “Их Засаг их сургуулийн хамт олон, гэр бүл, ээждээ бүх хүнд өнөөдрийн баярын мэндийг дэвшүүлье. Би дуу, шүлэг олон бүтээл туурвисан. Сургуулийнхаа хажуугаар багшлах ажлаа хийж байсан.
Багш хүнд Ардын багш цол авах шиг сайхан нэр хүндтэй зүйл алга байна” хэмээв.