
Америкийн Флорида мужийн оршин суугч питбултерьер үүлдэрийн гөлөгний амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргээр 10 жилийн хорих ял авсан талаар Associated Press агентлаг мэдээлжээ.
Мөрдөн байцаалтын явцад Брендан Эванс 2017 онд Холливудын хөл хөдөлгөөн ихтэй газар Олли хэмээх нохойг 50 удаа хутгалж, чемоданд хийж орхисон байна. Гөлөгийг олсон хүмүүс түүнийг мал эмнэлэг рүү аваачсан ч хоёр хоногийн дараа үхсэн аж.
Эвансыг цагдаа нар чемодан дээрх ДНХ-ийн ул мөрийг ашиглан хэн болохыг тогтоожээ. Мөн нэгжлэг хийх явцад муурны сарвуу, толгойг нь тасдсан харх, угаалгын өрөөнөөс цусан толбо, зууханд байсан амьтны үс зэргийг олжээ.
35 настай Эванс амьтдад харгис хэрцгий хандсан 17 зүйл ангиар буруутгагдаж, 85 жилийн хорих ялаар шийтгүүлэхэд хүрчээ. Гэвч прокурорын байгууллагаас шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан 15 зүйл ангийн ялыг хэрэгсэхгүй болгожээ.