Н.Алтанхуяг: МАН 60 гаруй гишүүнтэй болсноос хойш улс орон завхарч байна

2021-11-11

УИХ-ын намрын чуулганы ээлжил хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 2022 оны Улсын төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

АН-ын бүлэг уг хуулиар өнөөдөр 14:00 цаг хүртэл завсарлага авахаар болов.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
Монгол Улсад улс төрийн хоёр нам бий. Гэтэл өнөөдөр нэг нам нь нөгөөгөөрөө тоглож байна. Ардчилсан намаар ингэж тоглож байхад Монголд хууль хэрэгжиж байгаа гэж итгэхэд бэрх боллоо. Улсын бүртгэл зэрэг төрийн байгууллагууд дагаж далдганадаг даргынхаа заавраар ажиллаж байна. Энүүгээр далимдуулж хэд хэдэн сонгуульд өрсөлдөгчгүй ялалт байгуулж байна. Ингэж болох юм уу? МАН 60 гаруй гишүүнтэй болсноос хойш улс орон завхарч байна. Мөнгө төгрөг зах замбараагүй зарцуулж байна. МАН-ынхныг бүгдийг нь буруутгахгүй. Энд эрүүлээр сэтгэдэг, зөв зүйл ярьдаг гишүүд бий. Улс орон 2-3 дарангуйлагчийн гарт орчих шиг боллоо. Элбэгдорж гэж дарангуйлагч байсан бол одоо Хүрэлсүх гэж дарангуйлагч гарч ирж байна уу?

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

3-4 жилийн өмнө төрийн оролцоо 30 хувьтай байдаг байсан бол одоо эрс нэмэгдлээ. Төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Хувийн хэвшлийг дэмжих, ажлын байрыг дэмжих агуулга энэ удаагийн төсөвт багтаагүй байна.

Инфляци хоёр оронтой тоонд орох нь тодорхой болчихоод байхад цалин, тэтгэврийг нэмэх талаар тусгаагүй байна.

Холбоотой мэдээ