“70 км-ийг нэг цагт туулах баганан тулгуурт метроны ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлнэ”

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өчигдөр/2021.11.10/ мэдээлсэн.

Хуралдаанаар нийслэл хотын замын түгжрэлийг бууруулах чиглэлээр есөн асуудлыг шийдвэрлэсний нэг нь гүүрэн тулгуурт байгууламж бүхий нийтийн тээвэр буюу метро юм.

Гүүрэн тулгуурт байгууламж бүхий нийтийн тээврийн бэлтгэл ажилд 130 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

70 км/цагийн хурдтайгаар зорчих нийтийн тээврийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ.

  • Нэгдүгээрт, 16 км 13 буудалтайгаар, 500 орчим мянган иргэд үйлчлүүлэхээр тооцож, дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхэлнэ. Нисэхээс Сансар хүртэл тавигдана. Доош 30 метрийн гүнд, 800 орчим баганын өрөмдлөгийн ажлыг хийхээр тооцоолоод байна. 2024 ондоо багтаж ашиглалтад орно.
  • Хоёрдугаарт, Гэгээнтэн цогцолбороос яваад лагерийн бүс рүү
  • Гуравдугаарт, Толгойтоос Шар хад хүртэлх гурван чиглэлд байгуулна гэлээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn