Д.Сумъяабазар: Ажил эхлэх цагийг 07:30-10:00 хооронд, уян хатан зохицуулахаар судалж байна

2021-11-10

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээллээ.

Хуралдаанаар нийслэл хотын замын түгжрэлийг бууруулах чиглэлээр:

  1. Нэгдүгээрт, гудамж замын сүлжээг сайжруулах, дутуу хийсэн ажлуудыг гүйцээхэд зориулж 2022, 2023, 2024 онд нийтдээ 354 тэрбум төгрөг зарцуулах төсөөллийг оруулж ирж байгаа.
  2. Хоёрдугаарт, 499 нэгж талбарт газар чөлөөлөх ажилд нийт 169.5 тэрбум төгрөг төсөвлөсөн.
  3. Гуравдугаарт, Бага тойрууд төлбөртэй 2,300 гарааш байгуулах ажилд 13.8 тэрбум төгрөг зарцуулан 2023 он гэхэд байгуулсан байна.
  4. Дөрөвдүгээрт, уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх хүрээнд 30 байршилд дахин инженерчлэл хийхээр 30 тэрбум төгрөг оруулж байгаа.
  5. Тавдугаарт, ухаалаг тээврийн системийг бүрдүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо. Энэ ажилд 43.2 тэрбум төгрөг зарцуулна.
  6. Зургаадугаарт, нийтийн тээврийн парк шинэчлэл хийнэ. Нийт автобусны 75 хувь нь стандарт хангахгүй болсон. Орчин үеийн шаардлага хангасан 500 автобусыг оруулж ирнэ. Гэхдээ өртөг нь түгжрэлийг бууруулах 420 тэрбумаас тусдаа явж байгаа. 
  7. Долдугаарт, гүүрэн тулгуур бүхий нийтийн тээврийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Гүүрэн тулгуурт нийтийн тээвэр нь дунджаар 70 км цагийн хурдтай явдаг бөгөөд энэ ажлын урьдчилгаа болгож 130 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээс шийдэхээр ярилцаж байна. Ерөнхий сайд энэ шийдлийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
  8. Наймдугаарт, Богдхан төмөр замын төсөлд 30 орчим тэрбум төгрөгийг газар чөлөөлөлт дээр тавих зайлшгүй шаардлага үүссэн.
  9. Есдүгээрт, явган болон дугуйгаар зорчих иргэдийг нөхцөл бүрдүүлэх ёстой. Тиймээс дугуйн зам, явган зам, хороолол доторх замууд, туслах замыг хөгжүүлэх хүрээнд 242.1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тавьж өгөхөөр оруулж ирж байгаа. 

Гүүрэн тулгуур бүхий нийтийн тээврийн хувьд:

  • Нэгдүгээрт, 16 км 13 буудалтайгаар, 500 орчим мянган иргэд үйлчлүүлэхээр тооцож, дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхэлнэ. Нисэхээс Сансар хүртэл тавигдана. Доош 30 метрийн гүнд, 800 орчим баганын өрөмдлөгийн ажлыг хийхээр тооцоолоод байна. 2024 ондоо багтаж ашиглалтад орно.
  • Хоёрдугаарт, Гэгээнтэн цогцолбороос яваад лагерийн бүс рүү
  • Гуравдугаарт, Толгойтоос Шар хад хүртэлх гурван чиглэлд байгуулна гэлээ.

Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотынхоо иргэдийн эрх ашигт нийцэж шийдвэрээ гаргах ёстой гэж бодож байгаа. Буруу хүрдтэй автомашиныг хориглох эсэх дээр иргэдээс санал авна. Түгжрэлийг богино хугацаанд шийдэх шийдлээр эхний ээлжинд цагийн хуваарийг авч үзэхээр судалж байна.

Хувийн хэвшлийн ажлыг 09:00-10:00 цагт, төрийн алба хаагчдын ажлыг 07:30-08:00 эхлүүлвэл түгжрэл ямар байхыг тооцоолж, эхний алхамуудыг хийхээр Ерөнхий сайдад танилцуулахад бэлэн болсон” гэв.

Холбоотой мэдээ