Нярай харамсалтайгаар амиа алдсанаас хойш муураа хаях, төөрүүлэх тохиолдлууд ихэсжээ

2021-11-10

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хоёр сартай эмэгтэй хүүхэд нас барсан хэрэг гарч, хүүхдийн хамрын зөөлөн эдийг муур идсэнээр хүүхэд нас барсан байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлт гарсан. Тухайн мэдээлэлтэй холбоотойгооор цахим орчинд иргэд муурыг жигшин зэвүүцэж буйгаа илэрхийлсээр буй. Тэгвэл “Азтай савар” ТББ болон бусад томоохон муурны группүүд тэжээвэр муураа хаяж, төөрүүлэхгүй байхыг уриалж эхлээд байна.

Холбогдох байгууллагаас албан ёсны мэдээлэл хийгээгүй, шинжилгээний дүн зэргийг танилцуулаагүй байхад батлагдаагүй мэдээлэлд итгэн муурнуудыг алж, гэмтээхгүй байхыг уриалж байна.

Холбоотой мэдээ