Х.Бадамсүрэн:Цар тахлын үед иргэдээ дэмжихийн төлөө “Эрдэнэт” үйлдвэр бүх нөөцөө дайчилж ажиллана

2020-12-13

“Эрдэнэт” үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн дараах мэдээллийг өгөв:

Төрийн өмчит үйлдвэрийн газар болсноос хойш өртөг зардлыг бууруулах ажлыг бүх түвшиндээ хийж байгаа. Техник технологио боловсронгуй болгох, орлого, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хийж байгаа. 2019 онд Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг онцгойлон анхаарч, үйлдвэрийг улс төрөөс ангид байлгах, хамгийн гол нь алс хэтэд онцгой анхаарч 2031 хүртэл үндсэн чиглэлийг нь дэмжиж, баталсан. Үндсэн чиглэлээ хэрэгжүүлээд явж байна.

Эрдэнэт үйлдвэрийн бүх үйл ажиллагаа үндсэн чиглэлийнхээ хүрээнд энэ мөнгийг гаргана.

655 тэрбум бол их мөнгө. Зардлаа танах ямар боломж байгаа вэ гэдэг дээр ажиллана. 2020 оныхоо төсөв, төлөвлөгөөг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар хэлэлцүүлнэ. Тодорхой хугацаанд хөрөнгө оруулалтаа царцаана.

Энэ онд бид 150 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсны сацуу хэмнэлт хийсэн. Гадаад байгууллагуудад бид зээлийн төлбөргүй болсон. Казахстаны компаниас 20 сая ам.долларын авлаа барагдуулсан. Цахимаар зарим үйл ажиллагааг явуулах болсноор ихээхэн хэмнэлт гаргалаа. Сангийн яамнаас гаргаж өгөх хуваарийн дагуу төлбөрийг шилжүүлээд явна.

100 хувь төрийн өмчит компанийн үед цар тахлын амаргүй үед бизнес эрхлэгч, ард иргэддээ боломж олгохын төлөө “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага, хамт олон бүх нөөцөө дайчилж ажиллана.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ