Гавьяат тамирчин Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ

Монгол Улсын Гавьяат тамирчин, Паралимпын аварга Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ.

Энэ тухай Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооноос “Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо. Пауэрлифтинг мандтугай. Түүнд маргааш 14:00 цагаас Хөдөлмөрийн баатар цолыг олгоно” хэмээн хуваалцсан байна.

Тэрбээр “Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд 245 кг өргөж, алтан медаль хүртсэн юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn