
АН-аас Онц их хурлаар намын даргаараа О.Цогтгэрэлийг соёрхон баталсан, нийт 4100 хуудаас материал бүхий тогтоолыг Улсын дээд шүүхэд өглөө.
21 хоногийн дараа шүүх хурал болж АН-ын даргаар О.Цогтгэрэлийг батлах эсэхийг эцэслэн шийднэ.
М.Тулгат болон О.Баасанхүү тэргүүтэй хүмүүс тус Онц их хурлыг хууль бус, хүчингүй гэж үзэж байгаа бол О.Цогтгэрэл даргатай АН-ын гишүүд хурлыг хүчин төгөлдөр болсон гэж үзэж байгаа юм.
О.Цогтгэрэл даргатай АН-ын зүгээс М.Тулгатыг АН-ын дэд даргаар урьж байгаа аж.
Үүний хариуд М.Тулгат “Би сандал ширээтэй зууралдаагүй. Онц их хуралд оролцсон 1300 гишүүн бол манай намын нийт гишүүдийн 0.7 хувь. Ийм бага хувь манай намыг бүхэлд нь төлөөлөхгүй, дарга сонголоо гээд АН-ын дотоод асуудал шийдэгдэхгүй” гэлээ.